БусадШинэ мэдээ

Арьсыг цайруулж, торгомсог болгох маскыг хэрхэн хийх вэ?

Сайхан харагдахын тулд их мөнгө хэрэгтэй гэж бодож байна уу? Тэгвэл та хөргөгч рүүгээ нэг өнгийгөөд үзээрэй. Арьсыг сайхан болгох бүхий л хэрэгтэй элементүүд жимсэнд агуулагддаг. Ялангуяа жүрж, гадил, алим, тарвас зэрэг жимснүүдийн ашиг тусын тухай та аль хэдийн сонссон биз ээ. Харин бид энэ удаагийнхаа нийтлэлээр кивиний ашиг тус болон түүнийг хэрхэн хэрэглэх талаар өгүүлэх болно.

Киви нь дараах ашиг тустай:

  • Арьсыг нөхөн сэргээнэ. Кивинд олон төрлийн шим тэжээлийн бодис, тэр дундаа С, Е витамин, антиоксидант агуулагддаг. Эдгээр нь таны арьсанд чийгшил өгч, арьсны эд эсийг нөхөн сэргээхэд туслах болно.
  • Гэрэлтсэн арьстай болгоно. С витамин болон антиоксидант нь арьсыг гэрэлтсэн, өнгөлөг болгодог байна.
  • Чөлөөт радикалуудтай тэмцэнэ. Киви нь антиоксидант үйлчилгээтэй тул арьсыг чөлөөт радикалуудаас хамгаалж, арьсны нөхөн сэргээх үйл явцыг сайжруулна. Ингэснээр арьс суларч, үрчлээ суудаггүй байна.
  • Батгатай тэмцэнэ. Киви нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул арьсан дээрх шархлаа, батгатай тэмцдэг аж.
  • Гуужуулах. Кивиний хар үрнүүд нь үхжсэн арьсыг гуужуулж, арьсыг илүү зөөлөн болгодог байна
Кивитэй маск бэлдэх нь: Киви, гадил, тараг
Кивиг тараг, гадилтай хольж, арьсаа арчилвал илүү үр дүнтэй. Гадил нь кали, витаминаар баялаг бөгөөд арьсыг чийгшүүлэх, тэжээл өгөх тустай. Тарганд ашигтай бактери ихээр агуулагддаг бөгөөд үхжсэн арьсыг гуужуулж, арьсанд тэжээл өгөх, цайруулах үйлчилгээтэй.
Кивитэй маскыг хэрхэн хэрэглэх вэ?
Нүүрний будгаа арилгаж, нүүрээ сайтар цэвэрлээрэй.
Маскыг нүүрнийхээ бүх хэсэгт жигд түрхэнэ.
20-30 минутын турш хаттал нь байлгана.
Нүүрээ бүлээн усаар угааж, өөрөөр нь хатаагаарай.
Сэтгэгдэлээ хуваалцах
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also
Close
Back to top button