БусадШинэ мэдээ

Дэлхийн хамгийн өндөр цалинтай бохир ажилууд

Хог ачигч : Манай оронд л хог ачигч хэмээх хөдөлмөрийг хамгийн багаар үнэлдэг, хамгийн муухай ажил хэмээн үздэг бололтой. Гэтэл Америкт л гэхэд хог ачигчаар ажилладаг хүн жилд дунджаар 50 орчим мянган долларын цалинтай байдаг. Гэхдээ энэ хэмжээний мөнгийг авахын тулд өдөр бүр эрт босч, ажлын хүндхэн нөхцөл байдалтай тулгарна. Хэдий энэ нь хүн бүрийн хүсч мөрөөдөөд байдаг зүйл биш ч, дээд мэргэжил шаардахгүй ахиу цалин хөлстэй ажлын нэг юм.
Хог шатаах цэгийн ажилтан : Хэрэв та хог ачигчийг хамгийн онцгүй ажил гэж боддогбол та эндүүрсэн байна. Учир нь үүнээс ч бохир заваан ажил байдаг ажээ. Жишээ нь, хогийн цэг дээр нь ажиллах. Тэнд ажилладаг хүмүүс өдөр бүр өвчин үүсгэгч нян, хархнуудтай таарна. Ажилчдын үүрэг бол тонн тонн хогноос ялгарч байгаа метаны хийг саармагжуулах юм. Ингэхийн тулд тусгай хоолойгоор хий шахах бөгөөд энэ нь хортой төдийгүй амь насанд аюултай ажээ. Дунджаар энэ ажлыг хийдэг хүмүүс жилд 95 мянга орчим долларын хөлс авдаг байна.
Насан хүрэгчийн киноны жүжигчид : Магадгүй эрчүүд порно жүжигчдийг хамгийн сайхан ажил гэж боддог байх. Учир нь энэ мэргэжил тэднийг олон хүүхэнтэй янз бүрийн байрлалаар туршин секс хийх боломжийг олгодог болохоор тэр. Гэхдээ ихэнх зураг авалтад ямар ч хамгаалалтгүйгээр ордог тул порно жүжигчид бэлгийн замын халдварт өвчин авах нь элбэг гэнэ. Түүнчлэн партнер нь танд таалагдахгүй бүр гаж гэмээр зүйлс хийхийг хүсдэг байж болох бөгөөд нэг үзэгдлийн зураг авалт хэдэн цагаар ч үргэлжилж мэдэх болохоор тийм ч харагдаж байгаа шигээ биш ажээ.

Хоол боловсруулах эрхтны эмч : Гастроэнтерологч эмч болохын тулд 10 жил анагаахын сургуульд сурч, 250 мянган доллараар боловсролдоо хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Үүний дараа энэ салбарт гарч ирж байгаа өрсөлдөгч эмч нараасаа хамгийн шилдэг нь гэдгээ батлах хэрэгтэй болно. Энэ бүхний эцэст та жилдээ 300 орчим мянган долларын цалин авах эрхтэй болж чадна. Гэхдээ энэ мөнгөнд хүрэхийн тулд өдөр бүр бүдүүн гэдэсний хорт хавдар, цочромхой гэдэсний хам шинж, гепатит зэрэг өвчнүүдтэй “үзэлцэх” хэрэг гарна.
Бохирын сувгийн байцаагч : Бохирын суваг бол харх, шавьж, жоом гэх мэт ой гутам зүйлстэй тааралдаж болох хамгийн заваан газар. Гэсэн ч бохирын сувгийн байцаагч ийм газар ажилласныхаа төлөө хангалттай цалин хөлс авдаг байна. Тэд ажлын байран дээрээ тусгай өмсгөлтэй ажиллах ч муухай үнэрээс сална гэдэг боломжгүй гэнэ. Ийм бохир ажил хийснийхээ төлөө тэд жилд дунджаар 55 мянга гаруй долларын цалин авдаг байна.
Гэмт хэрэгийн ул мөр цэвэрлэгч : Гэмт хэрэг үйлдэгдсэн газар дээр цагдаа нар мөрдлөг явуулж дууссаны дараа тус газрыг цэвэрлэх багийнхан хүрэлцэн ирдэг. Тэдний үүрэг бол гэмт хэрэг үйлдэгдсэн газар дахь цус, хорт бодис, хаягдал, бусад бактериудыг цэвэрлэх юм. Тэд хэрэг гарсан үед дуудлагаар очдог бөгөөд тухай бүрт химийн хорт бодистой ажилладаг байдаг байна. Мөн жилд ойролцоогоор 80 мянган долларын цалинтай гэнэ.
Уурхайн ажилтан : Энэ бол хамгийн бохир төдийгүй хамгийн аюултай ажлуудын нэг. Уурхайчид өдөр бүр хөдөлмөрийн хүнд нөхцөлд, нүүрсний тоосонцороор амьсгалан ажиллах хэрэгтэй. Хятадад л гэхэд уурхайчид олон ба нүүрсний уурхайд ажиллагсад жилд ойролцоогоор 100 мянган доллар авдаг байна.
Шарил занданшуулагч : Энэ бол үхэгсэд, талийгаачдын цогцосноос ямар ч тохиолдолд айдаггүй хүмүүсийн хийх ажил юм. Талийгаачдыг оршуулахад бэлдэхийн тулд шарил занданшуулагчид цогцосны цусыг юүлж, занданшуулах шингэнээр орлуулдаг байна. Дараа нь цогцосны ил харагдах хэсгүүдийг сэргээн засварлах бөгөөд гэмтлийг далдалж, нүүр будалтыг хийдэг. Шарил занданшуулагчдад хүний биеэс гарах шингэн болон халдварт өвчинтэй тулгарах хэрэг гардаг бөгөөд ийм мэргэжилтэн жилд дунджаар 55 мянган доллар олох боломжтой ажээ.
Шээс тосогч : Уг ажлыг хийдэг хүмүүсийн үүрэг нь хандгайн шээсийг анчидад зориулан ан хийхэд өгөөш болгон цуглуулах юм. Тэд шөнөөр хандгайнуудыг шээс чөлөөтэй нэвчүүлдэг шалтай өрөөнд оруулан ажиглана. Дараа нь шээс цуглуулагчид гартаа лонх барин шээсийг тосох ба хөргөгчинд хийж, зарагдах хүртэл нь байлгадаг ажээ. Тэд жилд 80 орчим долларын орлого олдог байна.
Зөөвөрийн 00 цэвэрлэгч : Жилд 50 мянган долларын цалинг зөөврийн ариун цэврийн өрөө цэвэрлэгчид авдаг. Мэдээж үүнийхээ төлөө тэд дээрх 00 өрөөнүүдийг хүний бохир ялгадаснаас цэвэрлэх хамгийн балиар муухай ажлыг хийх болдог байна. Үүнийг тусгай шланг хоолойн тусламжтайгаар хийнэ л дээ. Гэвч зарим үед хоолой хагарч, орчин тойрноо баас шээсээр будах тохиолдол гардаг байна.
Газхын тос олбоглорчид : Хэрэв та гэр бүлээсээ удаан хугацаанд хол байж ажиллахад бэлэн байгаа бол жилийн 100 мянган долларын цалинтай газрын тос олборлох ажилд явж болох юм. Энэ мөнгөний төлөө та өдөр бүр хөдөлмөрийн маш хүнд, хортой нөхцөлд ажиллах бөгөөд байнга бохирдол дунд, эрэг рүү гарах боломжгүй далайн голд ажиллах болно. Энэ ажил АНУ-д хамгийн аюултай мэргэжлийн нэгд тооцогддог байна
Сэтгэгдэлээ хуваалцах
+1
1
+1
0
+1
3
+1
1
+1
3
+1
2
+1
3

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also
Close
Back to top button