БусадШинэ мэдээ

Дэлхий хамгийн баян 10 хүн

1.Carlos Slim Helú & family
Цэвэр ашиг: $74 тэрбум доллараас ДЭЭШЭзэмшлийн компани, салбар: Telecom
Mexic
o Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын хоёр дахь жилдээ тэргүүлж байгаа Мексикийн теле коммуникацийн магнат Карлос Слим Хелю нь нийт хөрөнгө дээрээ 20,5 тэрбум доллар нэмж, өнгөрсөн жилийн хамгийн их орлоготой тэрбумтангаар давхар тодроод зогсохгүй энэ жагсаалтын 2-рт орсон Microsoft-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс-ээс даруй 18 тэрбум доллараар илүү хөрөнгөтэй болсон байна. Мөн тэрээр өөрийн телекоммуникацийн компаниа Латин Америкийн wireless сүлжээний хамгийн том компани болох America Movil-тай нийлүүлж, 62%-ийн хувьцааг гэр бүлийн хамт эзэмших болсон байна. Түүнчлэн мексикийн тэрбумтан Карлос Слим нь “Saks” болон New York Times-ын хувьцааг эзэмшдэг байна.
2. bill Gates
Цэвэр ашиг : 65 Тэрмуб Доллараас дээш Эзэмшигчийн компани, Салбар Microsft АНУ-иргэн Microsoft корпрацийн үүсгэн байгуулагч, футурист төдийгүй Америкийн хамгийн баян хүн тэрээр тэрбумтан найз Warren Buffet-ын хамтаар хөрөнгийнхөө дийлэнх хэсгийг амьддаа, эсвэл нас барсныхаа дараа буяны байгууллагад шууд хандивлана гэсэн амлалтыг өгсөн билээ. Тэрээр өдгөө дэлхийн хамгийн баян хүний баяр сууриа Мексикийн телекоммуникацийн магнатад тавьж өгсөн боловч өөрийн буяны сандаа 30 тэрбум доллар байршуулаад байгаа юм. Gates-ийн буяны сан нь Дэлхийн хамгийн нөлөө бүхий буяны байгууллага бөгөөд сүрьеэ, полимиелитээр өвчилсөн хүмүүст тусалдаг бөгөөд өлсгөлөнгийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Мөн Гейтсийн сан нь ДОХ-ын вакциныг нэн яаралтай гаргаж авах үйлсэд хамгийн түрүүнд гараа сунгадаг бөгөөд багш нарын хичээл заах чанарыг сайжруулахад анхаардаг. Gates нь өөрийн хөрөнгөний 70%-ийг Cascade-хөрөнгө оруулалтын санд байршуулдаг бөгөөд үлдсэн хөрөнгө нь Microsoft-ийн хувьцааны нөлөөнд байдаг ажээ.
3. Warren Buffett
Хөрөнгийн хэмжээ : 50 тэрбумаас дээш эзэмшигчийн компани, Салбар : Berkshire Hathaway UNITED States
Хүндэт хөрөнг оруулагчийн маань эзэмшдэг Berkshire Hathaway Хөрөнгө өнгөрсөн жилийн хугацанд 15% аар өсч , түүнд 3 тэрбум долларын ашгийг авч иржээ. 80 настай Уоррен Баффет өнөөдөр ч эдийн засгийн хойморт заларсан хэвээр байна.
4. Bernard Arnault
Хөрөнгөний хэмжээ: $41 тэрбумаас ДЭЭШЭзэмшлийн компани, салбар: LVMH
Францын иргэн
Luxe-гийн тэргүүн Бернард Арнаулт нь Европын хамгийн баян хүний байр сууриа эргүүлэн авлаа. Түүний хөрөнгийн хэмжээ 13,5 тэрбум доллараар огцом өсөх болсон шалтгаан нь өнгөрсөн жилийн дотор Dom Perignon-ы кампанит ажил, Cognac Hennessy, Tag Heuer –ийн цаг болон Louis Vuitton –ы чимэглэл зэрэг тансаг хэрэглээний эрэлт ихссэнээр.Тус групп нь өнгөрсөн жил Hermes-ийн 20%ийг эзэмшилдээ мөн авсан байна. Arnault өөрийгөө энгийн нөхөрсөг хувьцаа эзэмшигч гэж үзэж байгаа боловч. Түүнчлэн Францад Carrefour компани болон Go Voyages жуулчны компаний хувьцааг эзэмшдэг.
5. Larry Ellison
Цэвэр ашиг: $39.5 тэрбум доллараас ДЭЭШЭзэмшлийн компани, салбар: Oracle
АНУ-ын иргэн
Oracle-ын захирал Ларри Эллисон нь 11,5 тэрбум долларын хөрөнгийг эзэмшиж байгаа нь өнгөрсөн жилийнхээс 30%-иар үсрэлт хийсэн үзүүлэлт болж байна. Энэхүү орлогоо тэрээр software компаниудын хувьцаанд хөрөнгө оруулснаар өөрийн болгожээ. АНУ-ын хамгийн өндөр орлоготой бизнесмэнүүдийн нэг болох Ellison нь өнгөрсөн 5 жилийн туршид өөрийн биpнесээс гадна хувьцааны өсөлт бууралтыг тодорхойлох ажлаар 960 сая доллар олсон байна.
6. Lakshmi Mittal
Цэвэр ашиг: $31.20 тэрбум доллараас ДЭЭШЭ зэмшлийн компани, салбар: ган олборлолтын үйлдвэр Энэтхэгийн иргэнЛакшми-гийн эзэмшдэг дэлхийн хамгийн том төмрийн үйлдвэр болох ArcelorMittal-ын цэвэр ашиг нь дээд хүрээнийхний дунд төмрийн хэрэгцээ өссөнтэй холбогдуулан 2010 онд 2,9 тэрбум хүртэл нэмэгдсэн байна. Энэхүү групп нь өөрийн олборлодог зэвэрдэггүй ган-г Aperam компани болон Канадын Baffinland Iron Mines уурхайд нийлүүлэх болсон байна. Түүнчлэн Лондонд амьдардаг Европын хамгийн баян иргэн нь хотын гадна орших 340 акр талбайтай Alderbrook Park- эзэмшлийг худалдан авч, экологид ээлтэй бүсийг байгуулахдаа 40 сая доллар зарцуулах бөгөөд мөн ArcelorMittal компанитай гэрээ байгуулах юм байна. Лакшми-гийн охин Vanisha нь New York дахь Roc Capital Management – ийн хувьцааг эзэмшдэг ажээ.
7. Amancio Ortega
Цэвэр ашиг: $31 тэрбум доллараас ДЭЭШ Эзэмшлийн компани, салбар: Zara
Испаний иргэн
Zara, Massimo Dutti and Stradivarius зэрэг хэд хэдэн брэндийн үйл ажиллагаад удирддаг Inditex компани нь 77 оронд 5000 гаран нэрийн дэлгүүрээрээ дамжуулан ашигаа олдог байна. Тус компаний захирал Ортега нь мөн Флорида, Мадрид, Лондон, Лисбон зэрэг томоохон хотуудад өөрийн үл хөдлөх хөрөнгө, морин тойруулгыг эзэмшдэг бөгөөд хөл бөмбөгийн лигийн хувьцааг эзэмшдэг. Мөн түүний сонирхлыг хий, аялал жуулчлал, банкны салбарууд ихээр татдаг байна. Төмөр замын ажилчны хүү тэрээр нэгэн цамцны дэлгүүрийн туслах ажилтнаар анхныхаа ажлын гараар эхэлж байжээ. Тэдний охин Марта нь Inditex-т ажилладаг.
8. Eike Batista
Цэвэр ашиг: $30 тэрбум доллараас ДЭЭШ
Эзэмшлийн компани, салбар: уул уурхай, газрын тос Бразил
Бразилийн хамгийн баян хүн болох Eike Batiska нь дэлхийн тэргүүн баячуудын толгой дээр цахиур хагалахад тун ойрхон байгаа нэгэн. Гадаадын компаниудад хөрөнгө оруулах замаар тэрээр хөрөнгөө бэхжүүлж, энэ жил New York-т оффисоо нээхээ зарлаад байгаа бөгөөд Лондонгийн Хувьцааны Бирж дээр өөрийн охин компаниудынхаа нэрийг оруулаад авсан. Өөрийн эзэмшлийн EBX компаниараа дамжуулан тэрээр уул уурхай, усан онгоцны үйлдвэр, эрчим хүч, ложистик, аялал жуулчлан, чөлөөт цагт зориулсан үйлчилгээ зэрэг салбаруулад үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн түүний ашгийн гуравны хоёр нь газрын тос, хий олзворлолтын компани болох OGX-оос ирдэг байна. Энэхүү компанийг тэрээр 2007 онд байгуулсан аж.
 9. Mukesh Ambani
Цэвэр ашиг: $27 тэрбум долларын дотор Эзэмшлийн компани, салбар: газрын тос, хий Энэтхэгийн иргэнТүүний эзэмшдэг газрын тос болон хий олзворлолтын Reliance Industries нь Энэтхэгийн хамгийн үнэ цэнэтэй компанид тооцогддог бөгөөд хувьцааныхаа 30%-ийг BP компанид олгон, түүнтэй хийсэн гэрээний дагуу Энэтхэг дэхь газрын тосны 23 блокийг 7,2 тэрбум доллараар үнэлэх маркетингийн нэгдсэн тохиролцоонд хүрчээ. Энэхүү гэрээ нь Энэтхэгийн хувьд хамгийн том гадны хөрөнгө оруулалтын гэрээ болж байгаа юм. Мукеш Амбани нь мөн өнгөрсөн жил Амареикийн гурван том эрчим хүчний фирмээс 3,3 тэрбум доллараар хувьцаа худалдан авч, занарын хий олборлох ажилд азаа сорьж байгаа аж.
 10. Christy Walton болон түүний гэр бүл
Цэвэр ашиг: $26.5 тэрбум доллараас ДЭЭШ Эзэмшлийн компани, салбар: Wal-Mart АНУ 2005 онд гэрийнхээ ойролцоо онгоцны ослоор амь үрэгдсэн Жон Уолтоны бэлэвсэн эхнэр Christy Walton нь нөхрийнхөө хөрөнгийг өв залгамжлан авсан бөгөөд өнөөдөр Дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэйгээр тодроод байна. Ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн нөхрийнх нь First Solar-т оруулсан эртний хөрөнгө оруулалтын ачаар тэрээр ийнхүү огцом цойлон гарч ирсэн байна. 2006 оноос хойш энэ хувьцаа нь 500% орчим хувиар өсчээ. Гэвч түүний орлогийн ихэнхи нь хадам аав Сэм Уолтон нь ах James-ийн хамт 1962 онд үүсгэн байгуулсан .
Сэтгэгдэлээ хуваалцах
+1
2
+1
1
+1
0
+1
1
+1
2
+1
1
+1
0

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also
Close
Back to top button