Бусад

Кпоп ертөнцийн хамгийн баян 10 од.

10. IU 

Нийт хөрөнгийн хэмжээ: 15,000,000$
13 настайгаасаа л урлагийн “хатуу” ертөнцөд хөл тавьж, өдийг хүртэл олны хайр хүндэтгэлийг хүлээж, “ард түмний охин” хэмээх тодотголыг аваад буй дуучин IU энэ жагсаалтын аравдугаар байранд бичигджээ. Тэрээр урлагт хөл тавьснаасаа хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 50 брэндийн нүүр царайгаар ажилласан байна. Тодруулбал “Samsung”, “SK Telecom”, “S-Oil” зэрэг томоохон компаниудын сурталчилгаанд тогложээ.

Мөн IU-гийн нэрэмжит тэтгэлэг байдаг ба одоогийн байдлаар нийт 88.000 ам.долларын тэтгэлэг олгосон байна. 

9. DARA

Нийт хөрөнгийн хэмжээ: 20,000,000$
2ne1 хамтлагийн гишүүн Dara нь Солонгосын болон дэлхий дахинд алдартай брэндүүдийн нүүр царай болж байжээ. Тухайлбал “Etude House”, “Clio”, “Nikon”, “Mitsubishi”, “Moonshot”, “CoverGirl”, “BNY Jeans”, “Tekki Asian Classic Noodles”, “Canon”, “Cass beer”, “Head & Shoulders”, болон “Penshoppe” гэх мэт брэндүүд Dara-тай удаан хугацаанд гэрээ байгуулан ажиллаж байсан билээ. Мөн “With Love from Dara” хэмээх сүрчиг нь олны дунд маш алдартай аж.

8. T.O.P 

Нийт хөрөнгийн хэмжээ: 25,000,000$
БНСУ-ын дуу хөгжмийн болон кино урлагийн ертөнцөд амжилттай яваа залуу уран бүтээлч бол яах аргагүй Big Bang хамтлагийн гишүүн T.O.P билээ. Түүний нэр дээр 50 дууны зохиогчийн эрх бий. Аргентинд хувийн усан үзмийн талбайтай тэрээр өөрийн гэсэн дарсны брэндтэй болохоор ажиллаж байгаа гэнэ. 2016 оны байдлаар T.O.P-ийн сурталчилгаанд тоглох хөлс нь 1.000.000 ам.доллар байжээ. Энэ нь тухайн үедээ хамгийн өндөр үнэд тооцогдож байсан ба “Millet”, “Cass” зэрэг Солонгосын алдартай брэндүүдийн нүүр царайгаар ажилласан байна. 

7. TAEYANG

Нийт хөрөнгийн хэмжээ: 25,000,000$
Big Bang хамтлагийн гишүүн Taeyang нь чадварлаг дуучин төдийгүй бизнесийн ертөнцөд хүч үзэж яваа залуу уран бүтээлч. Тэрээр YG энтэртайнментийн хувьцаа эзэмшигч бөгөөд 7 сая ам.долларын үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй аж. Мөн түүний нэр дээр зохиогчийн эрхтэй 30 дуу байдаг. 

6.LEE HYORI

Нийт хөрөнгийн хэмжээ: 25,000,000$
Lee Hyori бол Кпоп ертөнцийн нэгдүгээр үеийн уран бүтээлч юм. 2006 онд Fin.K.L хамтлагийн гишүүнээр элссэн тэрээр тухайн цаг үеийнхээ хамгийн өндөр орлоготой дуучнаар нэрлэгдэж байжээ. Hyori нь “Samsung” брэндийн нүүр царай бөгөөд “Hyori’s Homestay” гэх өөрийн гэсэн нэвтрүүлгийг ч бүтээгээд амжсан юм.

5.CHOI SIWON

Нийт хөрөнгийн хэмжээ: 40,000,000$
Зарим хүмүүс Siwon-ийн өв залгамжлах хөрөнгийг тооцвол энэ жагсаалтын нэгдүгээрт жагсана гэж бодож байгаа байх. Учир нь тэр бол “Hyundai” их дэлгүүрийн эзний хүү билээ. Гэхдээ Siwon-ийн өөрийн хүчээр олж авсан хөрөнгө нь ч чамлахааргүй их аж. Тэрээр НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан Хүүхдийн сангийн төлөөлөгч юм. Твиттер хуудсанд 6,7 сая дагагчтай ба БНХАУ, Тайланд болон Өмнөд Солонгосын маш олон брэндийн нүүр царай болжээ. Үүнээс гадна “Attack on the Pin-Up Boys”, “A Battle of Wits”, “Dragon Blade”, “To the Fore” болон “Helios” зэрэг алдартай кинонуудад гол дүр бүтээсэн байна.

4.G-DRAGON

Нийт хөрөнгийн хэмжээ: 40,000,000$
Big Bang хамтлагийн ахлагч G-Dragon-ийн нэр дээр 180 орчим дууны зохиогчийн эрх байдаг ба Солонгосын хамгийн өндөр цалинтай оддын нэг юм. Тэрээр дуу хөгжмийн төдийгүй загварын ертөнцөд ч өөрийн гэсэн хүндтэй байр суурийг эзэлдэг аж. Түүний үүсгэн байгуулсан “Peaceminusone” брэнд нь маш алдартай бөгөөд Chanel, Nike, Hyundai, Airbnb зэрэг томоохон брэндүүдтэй хамтран ажилладаг байна. Үүнээс гадна кафе, ресторан, зочид буудалд оруулсан хөрөнгө оруулалтаасаа ашиг хүртдэг ба 2013 онд 2,500 м2 бүхий цогцолбор худалдаж авчээ. 

Мөн Солонгосчуудын 0.05% нь л хэрэглэж чадах “Хар карт”-тай оддын нэг бөгөөд энэхүү картыг зөвхөн тусгай урилгаар л олгодог аж.

3.RAIN

Нийт хөрөнгийн хэмжээ: 45,000,000$
Нэгэн үе Азийн дуу хөгжмийн ертөнцийн шилдэг оддын нэгээр нэрлэгдэж байсан дуучин бол Rain билээ. Тэрээр 2002 оноос хойш 7 цомог гаргаж, дэлхийг тойрсон аялан тоглолт хийж байжээ. Мөн Америк Солонгосын хамтарсан “Ninja Assassin” киноны гол дүрд тоглосноор кино урлагийн ертөнцөд ч жинтэйд тооцогдох жүжигчдийн нэг болсон байна. Ийнхүү 2015 онд “RAIN” хэмээх компани байгуулжээ. Түүний эхнэр бол Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Kim Tae-Hee бөгөөд хосуудын үл хөдлөх хөрөнгө нь 35.000.000 ам.долларын үнэлгээтэй гэсэн тооцоо бий.

2. PSY

Нийт хөрөнгийн хэмжээ: 60,000,000$
“Gangnam Style” дуугаараа дэлхий дахиныг байлдан дагуулсан реппэр PSY-ийг танихгүй хүн үгүй. Тэрээр чинээлэг гэр бүлээс гаралтай бөгөөд аав нь “DI” корпорацийн ерөнхийлөгч бол ээж нь Ганнам дүүрэгт ресторан ажиллуулдаг. 

Хэдий баян айлын хүү боловч хөдөлмөрч нэгэн гэдгээ батлан харуулсан нь “Gangnam Style” гэх алдартай уран бүтээл юм. 2012 онд PSY зөвхөн энэ дуугаараа “YG” энтэртайнментаас 28,000,000 ам.долларын ашиг хүртсэн аж. Мөн PSY-ийн АНУ дахь үйл ажиллагааг дуучин Justin Bieber-ийн менежер Scooter Braun хариуцдаг. PSY нь Will.i.am, Snoop Dogg, болон Black Eyed Peas зэрэг алдартай уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байжээ.

1. KIM JAEJOONG

Нийт хөрөнгийн хэмжээ: 80,000,000$
Kim Jaejoong нь TVXQ болон JYJ хамтлагийн гишүүн байсан бөгөөд жүжигчин, дуу зохиогч, хувцасны загвар зохион бүтээгч аж. Мөн Өмнөд Солонгосын кино урлагт чамгүй нэр хүндтэй жүжигчдийн нэгт тооцогддог билээ. Тэрээр Солонгосын хоёр ч дүүрэгт нийт 10 сая ам.долларын үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. Мөн “баячуудын” гэгддэг Гангнам дүүрэгт “Bum Story” нэртэй ресторан ажиллуулдаг ба өөр 3 дүүрэгт кофе шоп ажиллуулдаг. Өнгөрсөн оноос Япон улсын Осака хотод “kave” нэртэй кафегаа нээжээ. Үүнээс гадна 2015 онд Moldir нэртэй компани байгуулсан гээд дурдаад ч дуусамгүй олон бизнес эрхэлдэг нэгэн аж. 

Сэтгэгдэлээ хуваалцах
+1
2
+1
11
+1
2
+1
1
+1
1
+1
1
+1
0

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also
Close
Back to top button